loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АНХДАГЧДЫН АЛТАН НАМРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО | HuduuMN

АНХДАГЧДЫН АЛТАН НАМРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2026-10-05 ~ 2026-10-06


Намрын ургац, орон нутгийн үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийн хөдөлмөрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Анхдагчдын алтан намар-2026” үзэсгэлэн худалдаа Булган аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд аймгийн 14 сумын төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй, жимс, жимсгэнэ тариалагчид, хүнс болон хөнгөн үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хоршоод оролцож, 107 нэр төрлийн бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулан, худалдааллаа.

Шилдэгүүд:

Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүн – Дашинчилэн сумын ногоочин Г.Оюунцэцэг

Онцлох шинэ брэнд – Хангал сумын “Хуурай арал” хоршооны “OLD BIRD” монгол нэрмэл архи

Эрүүл хүнсний онцлох бүтээгдэхүүн – Хутаг-Өндөр сумын иргэн Э.Шүрэнбаганийн “Дархлаа дэмжих цай”

Шилдэг бэлгийн багц – Хялганат тосгоны “Сүргийн нуга” ХХК-ийн “Хялганат идээний дээж” бэлгийн багц

Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн – Хангал сумын “Шимт эргэл” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүн

Хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн – Сайхан сумын сийлбэрчин Г.Ганбаатарын “Хөхүүрийн багц”

Хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн – Хишиг-Өндөр сумын иргэн Б.Батчимэгийн монгол гэрийн иж бүрдэл, машины хучлага, өвлийн хаалганы дулаалга

Шилдэг хоршоо – Хангал сумын “Эко хан буян” хоршоо

Шилдэг зохион байгуулалттай сум – "Бүрэгхангай сум"

Намрын ургац, нутгийн онцлог бүтээгдэхүүн, баялаг бүтээгчдийн хөдөлмөрийг иргэдэд хүргэж, “Булганы брэнд”-ийг бий болгох, орон нутгийн үйлдвэрлэл, хоршоодын хөгжлийг дэмжих нь энэхүү үзэсгэлэн худалдааны нэгээхэн зорилго юм