loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЛБАН ХААГЧДЫН ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖ БАЙНА | HuduuMN

АЛБАН ХААГЧДЫН ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖ БАЙНА

2026-10-07

АЛБАН ХААГЧДЫН ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖ БАЙНА

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд албан хаагчдынхаа хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор “Хүүхдийн өрөө”-г тохижуулан, тогтмол ажиллуулж байна.

“Хүүхдийн өрөө” нь албан хаагчид хүүхдээ харах, асран хамгаалах шаардлагатай үед ашиглах боломжтой, хүүхдийн ая тух, аюулгүй байдлыг хангасан орчин бүрдүүлэхэд чиглэж байна.

Ийнхүү байгууллагын дотоод нөөц, боломжид тулгуурлан хүүхэд, гэр бүлд ээлтэй ажлын орчныг бүрдүүлэх, албан хаагчдын ажил, амьдралын тэнцвэрийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлж байна.