loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

“АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГО–2026” ЭНЭ САРЫН 15-НЫ ӨДӨР ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ Статистикийн тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллогыг 5 жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн тооллого 2026 оны 4 дүгээр сарын 15-наас 5 д

“АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГО–2026” ЭНЭ САРЫН 15-НЫ ӨДӨР ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ

Статистикийн тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллогыг 5 жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн тооллого 2026 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд орон даяар явагдана.

Улсын тооллоготой холбогдуулан Булган аймгийн Статистикийн хэлтсээс сургалт зохион байгуулж, 16 сум, 1 тосгоны төсөв, төрийн сангийн мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогчид хамрагдлаа. Мөн ажлын амжилтаараа манлайлан ажилласан албан хаагчдад салбарын шагнал гардууллав.

Энэ удаагийн тооллогын онцлог нь төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санд тулгуурлан зохион байгуулагдах бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдахдаа нэгдсэн системд нэвтэрч, мэдээллээ баталгаажуулах юм.

Иймд өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж www.2026.mn цахим хуудаст хандан мэдээллээ шалган баталгаажуулж, ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдана уу.