
БУЛГАН–ОРОН СУУЦ”, “ДЭД БҮТЦИЙН СЭРГЭЛТ”
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны хэрэгжүүлэн ажиллах "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөрийн “БУЛГАН–ОРОН СУУЦ” хөтөлбөр, “ДЭД БҮТЦИЙН СЭРГЭЛТ” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын уулзалт боллоо.
Булган сумын төв Магсаржавын гудамж буюу "Сүүдэр Царам" захын бизнес, худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж хуучин барилга байгууламжийг шинэчлэн, шинэ төлөвлөлтөд оруулах ажлыг эхлүүлэхээр Аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, Булган сумын Засаг дарга Д.Бямбажаргал, аймгийн Засаг даргын Хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх, АИТХ-ын төлөөлөгч Д.Мэндсайхан, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга Ү.Бямбасүрэн нар газар эзэмшигч иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцож, зөвшилцлөө.