
Албан томилолтын хүрээнд БНСУ-ын Асан хотын Захирагч У Сэ Хён, ИТХ-ын орлогч дарга Мён Ю Сог болон ИТХ-ын гишүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, цаашид урт хугацаанд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар боллоо.
Албан уулзалтаар холбогдох байгууллагуудтай танилцаж, дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр боллоо.
Асан хотын хувьд хотын зэрэглэлээрээ улсдаа 2-т, иргэдийн аз жаргалын индексээрээ дэлхийд 7-д, эдийн засаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ улсдаа эхний 5-д ордог. Нийт 390 гаруй мянган хүн амтай бөгөөд улсын хэмжээний их сургууль, эмнэлэг, үйлдвэрийн газрууд олонтой БНСУ-ын томоохон хотуудын нэг юм.
Энэ удаагийн албан томилолтын бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын Боловсрол, Эрүүл мэнд хариуцсан орон тооны бус зөвлөх Б.Батбаяр, АЗДТГ-ын гадаад харилцааны мэргэжилтэн М.Энхжаргал нар багтлаа.