
ДЭЭЛТЭЙ ДАВАА ГАРАГ
Засаг дарга Д.Пүрэв-Очир: "Дээлтэй Даваа гараг" үндэсний уриалгыг гаргаж Булган аймагт хэрэгжиж эхлээд байна.
Тус уриалга нь 7 хоног бүрийн нэгдэх өдөр үндэсний хувцсаа өмсөж, дээл, Монгол загварын хувцсаар дамжуулан өв соёлоо хадгалах, үр хойчдоо уламжлан үлдээж, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, үндэсний дээл хувцасны соёлын боловсрол олгох, үйлдвэрлэгчдээ дэмжих зэрэг олон чухал ач холбогдолтой юм.
Даваа гарагт дээлээ өмсөцгөөе.