
БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ХОЙД БҮС-ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй Иргэдийн спортын их наадмын Хойд бүсийн тэмцээн Булган аймагт 3 өдрийн турш болж өнөөдөр өндөрлөлөө. Тус наадамд үндэсний бөх, үндэсний сурын харваа, шагайн харваа, волейбол, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн 7-н төрөлд 3 насны ангилалд 400 гаруй тамирчид оролцсон.
Иргэдийн спортын наадамд спортын цолгүй, тухайн орон нутагт оршин суугаа иргэд оролцож буйгаараа онцлог байсан юм.
Хойд бүсийн иргэдийн спортын наадмын багийн дүнгээр 1-р байр Орхон аймаг 40 оноогоор, 2-р байр Булган аймаг 51 оноогоор, 3-р байр Хөвсгөл аймаг 56 оноогоор тус тус шалгарч тэмцээний шилдгүүд удахгүй болох улсын наадамд оролцох батламжаа гардан авлаа.