
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, аймгийн Засаг даргын эрүүл мэнд, боловсрол хариуцсан зөвлөх Б.Батбаяр, гадаад харилцааны мэргэжилтэн Б.Энхжаргал нар БНСУ-д албан томилолтоор ажиллан Хусо их сургуультай хамтын ажиллагаа эхлүүллээ.
Айлчлалын үр дүнд: Хусо их сургуулийн баклавар, магистрын ангид Булган аймгийн оюутнуудыг тэтгэлэгтэй суралцуулах,
- ЕБС-ийн сурагчдыг ухаалаг технологи, робот зохион бүтээх, код бичих чиглэлээр богино хугацааны танхим, цахим хэлбэрийн сургалтад хамруулах,
- ТАХ болон багш эмч нарыг урт, богино хугацааны дадлагажуулах сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулах, туршлага судлуулах,
- Дэд бүтцийн салбар ялангуяа орон сууцжуулах хөтөлбөрт зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой,
- Аймгийн Политехникийн коллежд түшиглэн тус сургуулийн код бичих, робот зохион бүтээх чиглэлийн анги нээж, сургуулийн сургалтын хөтөлбөрийг шууд авч хэрэглэх зэрэг бодит хамтын ажиллагааг эхлүүлэхээр болсон нь Булган аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэн ажиллах "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Дэд бүтцийн сэргэлт, Код бичих хөтөлбөр амжилттай хэрэгжих боломжийг бүрдүүлж байгаа юм.