
Сэрэмжлүүлэг
Булган аймагт улаанбурханы өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэд та бүхэн улаанбурханы эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдаж, хүүхдийнхээ вакцины мэдээллийг "Эх хүүхдийн ягаан дэвтэр", И-монголиа платформын "Дархлаажуулалтын мэдээлэл" цэснээс тодруулж, нөхөн дархлаажуулалтдаа хүүхдээ хамруулж хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.