loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА | HuduuMN

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Булган аймгийн Спортын ордон


Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Булган аймагт ажиллаж, иргэдтэй уулзан, төрийн дээд шагнал гардуулах ёслолд оролцлоо.

Төрийн тэргүүнтэй хамт Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нар хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзах үеэр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилт, хэрэгжүүлж буй хөтөлбөр, санаачилгын талаар танилцууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эх орныхоо хөгжил дэвшил, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Булган нутгийн иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулж, хөдөлмөр зүтгэлийг нь төрөөс үнэлэн алдаршууллаа.

 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

• Лхагважавын Дүүрэнжаргал – Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахмад ажилтан, байгаль хамгаалагч;

• Дүүрэнгийн Ганбаатар – Хутаг-Өндөр сумын мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөдөлмөр эрхлэгч, Улсын аварга тариаланч

• Чагнаадоржийн Эрдэнэчимэг – Ерөнхий боловсролын I сургуулийн бага боловсролын багш, сургалтын менежер

• Сандагжавын Баяраа – “Ингэт толгой” хувьцаат компанийн Гурилын үйлдвэрийн дарга

Алтан гадас одонгоор

Дамдинжамцын Мягмаржаргал Их ирээдүй нэгдлийн тэргүүний саальчин

Даваасүрэнгийн Булган-Эрдэнэ Дулаан ус хангамжийн нийтийн аж ахуйн Булган Мээж ХХК-ны Цэвэрлэх байгууламжийн ээлжийн оператор 

Даваажавын Рэгзэдмаа Баян-Агт сумын Эрүүл мэндийн төвийн статистикч, бага эмч

Цэргийн гавьяаны одонгоор

Баярмагнайн Намнансүрэн Булган аймгийн ЗДТГ Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалтын бэлтгэл сургалтын офицер, дэд хурандаа

Цэргийн хүндэт медаль 

Тарваагийн Нямдорж Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч

Хөдөлмөрийн хүндэт медалиар 

Жамсрангийн Хосбаяр Булган аймгийн ГХБХБГ-мэргэжилтэн

Чулуунбаатарын Сугар Булган аймгийн ЗДТГ ТЗУХ-ийн Архив бичиг хэргийн эрхлэгч 

Энхтайваны Түвшинмөнх Булган аймгийн Ерөнхий боловсролын I сургуулийн захирал

Тэдний олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж, төрийн дээд шагналаар шагнасан бөгөөд нутгийн иргэд, хөдөлмөрчид баяр хүргэлээ.

Шагнал хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.