МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ БУЛГАН АЙМАГТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Булган аймагт хүрэлцэн ирлээ.
Төрийн тэргүүнийг Цогт хунтайжийн талбайд Булган цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж угтлаа.
Ерөнхийлөгчийг Булган аймгийн удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, иргэдийн төлөөлөл хүндэтгэн хүлээн авлаа.