
"САНСАР-44" ХЭЛНИЙ XVI ОЛИМПИАДЫН НЭЭЛТ БОЛЛОО
Монгол хүн сансарт ниссэний түүхт 44 жилийн ойд зориулан Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газар, БШУГ, МУИС, Гурванбулаг сумын Ерөнхий боловсролын сургууль хамтран зохион байгуулдаг МУ, ЗХУ-ын баатар сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит "САНСАР-44" хэлний XVI олимпиадын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр) зохион байгуулагдлаа.
Жил бүр Гурванбулаг суманд зохион байгуулагддаг тус олимпиадын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж энэ удаагийн олимпиадад Булган аймгийн 16 сум, 1 тосгон, Архангай, Өвөрхангай аймгийн нийт 23 сургуулийн 751 оролцогчид хүрэлцэн ирээд байна.