
"ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ"
ХИШИГ-ӨНДӨР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА /2025.04.20/
Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох, эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, хүүхэд хүүхдээсээ суралцах боломжийг хангах зорилготой "ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ" хүүхдийн зөвлөлийн бүсчилсэн сургалт ХИШИГ-ӨНДӨР суманд зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн бүсчилсэн сургалтад Бүрэгхангай, Могод, Орхон, Хишиг-Өндөр сумын хүүхдийн зөвлөлийн болон клубуудын 80 гаруй хүүхэд хамрагдаж 2024-2025 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, харилцан туршлага солилцлоо.