
ХУУЧИРСАН БАЙГУУЛАМЖАА БУУЛГАНА - ШИНЭ ТӨЛӨВЛӨЛТӨД ШИЛЖИНЭ
“БУЛГАН–ОРОН СУУЦ” хөтөлбөр, “ДЭД БҮТЦИЙН СЭРГЭЛТ” хөтөлбөрийн хүрээнд Аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, Булган сумын Засаг дарга Д.Бямбажаргал, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга Ү.Бямбасүрэн, Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Давааням нар барилга хот байгуулалтын мэргэжилтнүүдийн хамт Л.Энэбишийн гудамж, станц орчмын зам дагуух 4 айлын газрын өмчлөгчидтэй уулзаж, дахин төлөвлөлтийг хэрхэн хийвэл боломжтой байх нөхцөл байдлын талаар газар дээр нь ярилцаж, санал сэтгэгдэл, бодит боломжийг харилцан ярилцлаа.
Төв зам дагуух төрийн өмчийн болон эзэмших эрхтэй газар дээр баригдсан барилга байгууламжаа хэрхэн сайжруулах, хуучирч хаягдсан байшин барилгуудыг цэвэрлэж нураах, газраа чөлөөлж ахин төлөвлөлтөд оруулах зэрэг ажлуудыг шат дараатай хийхээр ажиллаж байна.
Иргэд та бүхэн ч байшин хашаагаа тордож, мод бут тарьж өөрийн оршин буй газартаа өнгө нэмэн орон нутагтаа таатай амьдарцгаая.