Үр дүнд суурилсан аргачлалаар хөгжлийн төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналтын чиглэлээр төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх замаар тус аргачлалыг үндэсний хэмжээнд хэвшүүлэн, тогтвортой хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг 5 сарын турш амжилттай хэрэгжүүлж, улмаар үр дүнг танилцуулах хаалтын арга хэмжээг зохион байгууллаа.
Нийт 5 сар үргэлжилсэн тус дэмжих хөтөлбөрийг 3 үе шаттай хэрэгжүүлсэн бөгөөд Сүхбаатар аймгийн “RBM SB team” баг 1 дүгээр байр, Булган аймгийн “Bulgan team” баг 2 дугаар байр, Говьсүмбэр аймгийн “Боржигин хөгжил” баг 3 дугаар байрыг тус тус эзэллээ.
Тус хөтөлбөрийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.