ИРГЭДЭД ОЙР ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ – НЭГ ЦЭГИЙН МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ
Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байна
Иргэдэд төрийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний талаарх нэгдсэн мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос хүргэх, төрийн үйлчилгээг хаана, хэрхэн авах талаар мэдээллээр хангах зорилгоор Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байна.
Өдөрлөгийн үеэр иргэдэд төрийн үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллана.
Мөн иргэдийн төрийн байгууллагатай харилцах оролцоог нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй хүргэхэд анхаарч байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр:
- Төрийн үйлчилгээний талаар нэгдсэн мэдээлэл, зөвлөгөө авах
- Үйлчилгээ авахад шаардлагатай мэдээлэл, чиглэл авах
- Санал хүсэлт, өргөдөл, гомдлоо хүргүүлэх
- Холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл авах боломжтой.
ИРГЭДЭД ОЙР, НЭЭЛТТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХАМТДАА БҮРДҮҮЛНЭ