Аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар цаг үеийн болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.
Энэ 7 хоногт дараах мэдээллүүдийг хүргэлээ.
Үүнд:
“Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах тухай ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Насанжаргал
А3 https://www.a3-test.mn гэрчилгээний сургалт, шалгалтын цахим системийн талаар Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Баярцэнгэл https://www.facebook.com/share/v/14xRGde25dT/
“За бол заавал хий” аяны хэрэгжилтийн талаар Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Д.Оюунзаяа
Мод тарих өдөрлөг, өмнөх жилүүдэд тарьсан модны ургалт, арчилгааны талаар Байгаль орчны газраас мэдээлэл хүргэлээ.
Цаг үеийн нөхцөл байдал, мөн Сэлэнгэ суманд Шүлхий өвчний САТ-1 хэвшлийн халдварын тохиолдол батлагдсантай холбоотой хорио цээрийн дэглэмийн талаар холбогдох арга хэмжээг авч байна.
ӨГСӨН ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ
Өнгөрсөн 7 хоногийн үүрэг даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж, Ерөнхийлөгчийн аймагт ажиллах үеийн уулзалтын бэлтгэл, байгууллага бүрийн 50 метр талбайн цэвэрлэгээ, Багш нарын баяр, Ахмадын баярын бэлтгэл ажлыг хангахыг чиглэл болголоо.
Мөн төрийн байгууллагууд нээлттэй мэдээллийн ил тод байдлыг хангаж, тайлан, мэдээ болон үйл ажиллагааны мэдээллийг цахим хуудсанд тухай бүр байршуулж ажиллах үүрэг өглөө.
Иргэд та бүхнийг 10 сарын 2-нд Цогт хунтайжийн талбайд болох “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т хүрэлцэн ирэхийг урьж байна