loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

“САНСАР 45” ХЭЛНИЙ XVII ОЛИМПИАДЫН НЭЭЛТ БОЛЛОО Булган аймгийн Гурванбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиас санаачлан зохион байгуулдаг “Сансар” олимпиад 17 дахь жилдээ амжилттай эхэллээ. Тус олимпиад нь Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, сан

2026-04-20

“САНСАР 45” ХЭЛНИЙ XVII ОЛИМПИАДЫН НЭЭЛТ БОЛЛОО  

Булган аймгийн Гурванбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиас санаачлан зохион байгуулдаг “Сансар” олимпиад 17 дахь жилдээ амжилттай эхэллээ. Тус олимпиад нь Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит бөгөөд өсвөр үеийнхний хэлний мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн нэр хүндтэй томоохон олимпиад юм.

Нээлтийн үйл ажиллагаанд  Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, Боловсролын газрын дарга Ц.Цолмонбаатар, Гурванбулаг сумын Засаг дарга Б.Дэлгэр, Монгол Улсын гавьяат багш Гурванбулаг сумын ЕБС- ийн захирал Б.Нарантунгалаг, МУБИС-ийн эрдэмтэн багш нар, мөн сурагчид, эцэг эхчүүд оролцлоо.

Анх 8 сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдаж байсан 17 жилийн түүхтэй Сансар олимпиад өдгөө 30 сургуулийн 800 гаруй оролцогчтой болон өргөжин тэлж, сурагчдын хүсэн хүлээдэг, нэр хүнд бүхий олимпиад болон хөгжжээ.

ОЛИМПИАДАД ОРОЛЦОЖ БУЙ ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ

Төсөөтэй мэдээ

Сошиал хуудас дагах