loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДВХИЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ | HuduuMN

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДВХИЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2023-11-11

Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, институтын Булган аймаг дахь салбартай хамтран аймгийн төр, хувийн хэвшлийн байгууллагын 70 гаруй санхүү, бүртгэлийн ажилтнуудыг хамруулсан чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар, Аудит, ёс зүйн хорооны дэд захирал М.Давааням, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Энх-Амгалан, Мандах Их сургуулийн НББ-ийн сургуулийн захирал, дэд профессор Х.Нямбаяр, Ард санхүүгийн байгууллагын дотоод аудитор М.Мөнх-Эрдэнэ, Super jump сургалтын байгууллагын сургагч багш Мөнхчимэг нар оролцлоо. Мэргэжлийн үнэ цэнэ, ирээдүйн чиг хандлага, санхүүгийн тайлагнал дахь үнэлгээний асуудал, дотоод аудитын тухай үндсэн ойлголт, та өөрийн аз жаргалынхаа үүсгэгч, зөөлөн ур чадвараа хөгжүүлэх нь, хөрөнгө оруулалтын боломж ба эрсдэл, өнөөгийн зах зээлийн байдал зэрэг сэдвийн хүрээнд сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээллийг өглөө.

Төсөөтэй мэдээ

Сошиал хуудас дагах