loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХОЙД БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕИЙН ЖУДО БӨХИЙН ТЭМЦЭЭН БУЛГАН АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ Өсвөр үеийн тамирчдын ур чадвар, тэсвэр хатуужлыг сорьсон Хойд бүсийн аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээн Булган аймагт амжилттай эхэллээ. Тэмцээний нээлтийн үйл ажилл

2026-03-31

ХОЙД БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕИЙН ЖУДО БӨХИЙН ТЭМЦЭЭН БУЛГАН АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

Өсвөр үеийн тамирчдын ур чадвар, тэсвэр хатуужлыг сорьсон Хойд бүсийн аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээн Булган аймагт амжилттай эхэллээ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир оролцож, анхдагч алдартны өлгий нутагт хүрэлцэн ирсэн баг тамирчид, дасгалжуулагчдад баяр хүргэн, амжилт хүслээ.

Энэ удаагийн тэмцээнд Орхон, Булган, Хөвсгөл аймгийн  нийт 485 тамирчин 53 жинд өрсөлдөж, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү тэмцээн нь ирээдүйн аваргуудыг тодруулах, залуу үеийн спортын хөгжилд чухал хувь нэмэр оруулах онцгой ач холбогдолтой юм.

Төсөөтэй мэдээ

Сошиал хуудас дагах