Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан спортын цогцолбор тэмцээн зохион байгуулагдаж байна.
Цогцолбор спортын 12 төрөлт тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, аймаг, сумын Засаг даргын Тамгын газар зэрэг 17 байгууллагын 300 орчим тамирчин оролцож, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Энэхүү тэмцээн нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын алба хаагчдын бие бялдрын хөгжил, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.