Өнөөдөр Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиож байна. Энэ өдрийн хүрээнд МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын гурван үеийн өглөөний уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад орон нутгийн телевиз, радио, сонинд ажиллаж байсан ахмад сэтгүүлчид, одоо сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа дунд, залуу үеийнхэн, өсвөрийн сэтгүүлчдийн төлөөлөл оролцлоо.
Дархан-Уул аймагт 2 телевиз, 2 мэргэжлийн мэдээллийн сайт, 5 богино долгионы радио, 10 гаруй студи продакшний нийт 50 орчим сэтгүүлч, уран бүтээлчид ажиллаж байна.
Түүх сөхвөл:
1913.03.06-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан нь Монголын хэвлэл, мэдээллийн салбарын эхлэл болсон бөгөөд сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч, Монголын сэтгүүл зүйн үндсэслэгч Ж.Цэвээн ажиллаж байв.
1993 онд Монголын сэтгүүлчдийн их хурлаар гуравдугаар сарын 6-ны өдрийг “Үндэсний сэтгүүл зүйн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэжээ.
1964 онд Найрамдлын Дархан сонины анхны дугаар хэвлэгджээ.