Канад-Монголын Мерит төслийн дэмжлэгтэйгээр Жендэрийн үндэсний хорооноос Дархан-Уул аймагт "Жендэр, хүний эрх, ёс зүй" цогц сургалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр мөн аймгийн Жендэрийн салбар хорооны үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр манай улсын нийт хүн амын 48,9 хувийг эрэгтэйчүүд, 51,1 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. 21 аймгийн ЗДТГ-ын 2025 оны хүйсийн тэнцвэрт байдлын судалгаагаар манай аймгийн ЗДТГ нийт ажилчдын 41,5 нь эрэгтэй, 58,5 хувь нь эмэгтэй төрийн албан хаагчид байна.
Жендэрийн үндэсний хороо нь 2026 оныг “Орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих жил” болгон зарласан юм.