loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДАРХАН ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙ БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО | HuduuMN

ДАРХАН ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙ БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 105 жилийн ойг угтан зохион байгуулсан баярын хурлаар Төрийн одон медаль, цэргийн цолоор шагнагдсан алба хаагчдын шагналыг хүндэт зочид, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд хүндэтгэн гардууллаа. 

Мөн энэ өдөр Найрамдал талбайд Дархан цэргийн хүрээний цэргийн ёслолын жагсаал, зэвсэглэл техникийн үзэсгэлэнгийн арга хэмжээ боллоо. 

Энэ үеэр Дархан-Уул аймаг дахь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд явагдсан спортын цогцолбор тэмцээний шагналыг гардууллаа. 

Нийлбэр дүнгээр Тэргүүн байранд Хурандаа Т.Уламбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 330-р анги

Дэд байранд Хурандаа Б.Нацагдорж даргатай Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар

Гутгаар байранд Хурандаа Г.Амгаланбаатар даргатай ШШГЕГХ 445-р ангийн хамт олон тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал шилжин явах цомоо гардан авлаа.