Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор Биеийн тамир спортын Тэргүүний ажилтан, дасгалжуулагч Цэрэнжавын Жигдэн агсны нэрэмжит Бөхийн чөлөөт барилдааны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотын Юнайтед Аренад зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд U17 насны ангилалд 509, U23 насны ангилалд 249, нийт 758 тамирчин оролцож байна. Үүнээс Дархан-Уул аймгийн чөлөөт бөхийн холбооноос 35 тамирчид байна.
Шүүгчээр Монголын чөлөөт бөхийн холбооны олимпын зэрэглэлийн шүүгчид ажиллаж байгаа юм.
Өнөөдөр, маргааш U23 ангиллын барилдаанууд болно. Амралтын өдрүүдэд U17 ангиллын барилдаанууд явагдана.
Шууд дамжуулалтыг TV9 телевизээр хүлээн авч үзэх боломжтой.
Ерөнхий зохион байгуулагч: Монголын чөлөөт бөхийн холбоо
Дархан-Уул аймгийн чөлөөт бөхийн холбоо
Ерөнхий ивээн тэтгэгч: "Баганадант ХХК"