loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БӨХИЙН ЧӨЛӨӨТ БАРИЛДААНЫ УАШТ-НИЙ НЭЭЛТ БОЛЛОО  | HuduuMN

БӨХИЙН ЧӨЛӨӨТ БАРИЛДААНЫ УАШТ-НИЙ НЭЭЛТ БОЛЛОО

2026-03-20

АБТА, БТСТА, дасгалжуулагч Цэрэнжавын Жигдэн агсны нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны 2026 оны U17, U23 насны ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үеэр Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор: Зэвсэгт хүчний Алдар спортын хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер О.Сүлдхүү, 

Увс аймгийн дасгалжуулагч Т.Буянт

Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер цолоор:

Б.Ганцэцэг нарыг шагналаа.

Мөн Дархан-Уул аймгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүн, Аймгийн засаг дарга Б.Азжаргал Чөлөөт бөхийн барилдаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм алдартнуудад хүндэтгэл үзүүлж, Монголын Чөлөөт бөхийн холбоонд тэмцээний дурсгалын медаль гардууллаа.