loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“IELTS-100” 2 ДАХЬ УДААГИЙН ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ | HuduuMN

“IELTS-100” 2 ДАХЬ УДААГИЙН ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

Аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжсэн “IELTS-100” 2 дахь удаагийн хөтөлбөрт 3 сарын хугацаанд 59 сурагч, pre ielts хөтөлбөрт 26 сурагч амжилттай хамрагдаж өнөөдөр батламжаа гардан авлаа.

Хаалтын үйл ажиллагааны үеэр “Ielts-100” 3 дахь удаагийн хөтөлбөр эхэлж байгааг зарлалаа. 3 дахь удаагийн хөтөлбөрт зөвхөн ЕБС-ийн 10-р ангийн сурагчдыг хамруулна. Бүртгэл өнөөдрөөс эхлэн 3-р сарын 18-нийг дуустал явагдана. 

Бүртгүүлсэн сурагчдаас 3-р сарын 19-ний өдрийн 16:00 цагт ЕБ-ын 1-р сургууль дээр түвшин тогтоох шалгалт авна. Дараагаар мок тестийн 6.0 онооноос дээш оноотой сурагчдыг хөтөлбөрт хамруулна. Үүнд төр хувийн хэвшлийн бүх ЕБС-ийн сурагчид хамаарна. Төлбөрийн 50%-ийг АЗДТГ, 30%-ийг сургалтын төвөөс, 20%-ийг суралцагч өөрсдөө төлөх юм. 

Мөн энэ жилээс хувиараа ielts шалгалтад бэлтгэн 7.5-аас дээш оноо авсан сурагчдад 1 сая төгрөгийн урамшуулал буюу шалгалтын төлбөрийг буцаан олгохоор шийдвэрлэлээ. 

Дарханы хүүхдүүд маань Улаанбаатар хотод ielts шалгалтаа өгдөг. Аймгийн удирдлагууд уг асуудлыг шийдэхээр төвийн бүсийн шалгалтын төвийг Дарханд нээх саналыг хүргүүлж хамтарч ажиллахаар төлөвлөж байна.