
#Дархан хот үүсэн байгуулагдсаны 64 жилийн ойг тохиолдуулан #СоёлТүгээе уриан дор хотын соёл, иргэний хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Соёлтой иргэн – Соёлтой хот” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагт Залуучууд хөгжлийн төвд зохион байгуулна.
Тус арга хэмжээ нь ахмад настнууд, оюутан, залуус, багш, иргэдийн төлөөлөл болон төрийн байгууллагуудын оролцоотой өрнөх бөгөөд хотын соёл, зөв хандлагыг төлөвшүүлэх, иргэдийн санаачилгыг дэмжих, олон үеийн оролцоог хангаж бүтээлч санал, санаачилгыг бодит ажил болгон хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Хэлэлцүүлгээр “Хотын соёлын түүхэн уламжлал ба өнөөгийн иргэн”, “Загвар хотын соёл”, “Хотын хөгжилд иргэдийн оролцоо ба нийтийн соёл”, “Стандарт бол соёл”, “Хотын соёл, Сошиал медиа ба дижитал орчинд нөлөөлөх нь” гэх зэрэг илтгэл, танилцуулгуудыг хэлэлцэнэ.
Дархан хотын соёлын уламжлал, хотын өнгө төрхийн талаар санал бодлоо хуваалцаж, #СоёлТүгээе уриан дор “Соёлтой иргэн – Соёлтой хот” уриалгыг хамтдаа түгээн, сурталчлах юм.
Үр дүнд иргэдийн хандлага, оролцоо нэмэгдэж, ахмад үеийн туршлага, залуусын шинэлэг санаа хосолсон соёлын хамтын платформ бүрдэхээс гадна нийтийн соёлын зөвлөмж, гарын авлага, богино контентууд бэлтгэх санаачилга гарна гэж зохион байгуулагчид онцолж байна.