
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал, аймгийн Засаг даргын захирамжаар 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагад татагдсан цэргүүдээ үдэн гаргаж, 2024 оны 2-р ээлжээр цэргийн албанд татагдсан цэргүүдээ угтан авлаа. /2025.10.16/
Цэргийн алба хаах залуус нэг жилийн хугацаанд зөвхөн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс гадна гагнуурчин, сантехникч, засал чимэглэлийн дизайнер зэрэг мэргэжлээр мэргэжлийн үнэмлэхтэй болж, жолооны В ангиллын эрх авах, дроны операторын мэргэжлээр суралцан англи хэл, компьютерын анхан шатны мэдлэгийг эзэмшинэ.
Цэрэг эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж удахгүй учран золгохын ерөөл дэвшүүлье