
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй “Эерэг гэр бүлээс – Эерэг хамт олон” нөлөөллийн аяны туг өнөөдөр Дархан сумын Засаг даргын Тамгын газарт шилжиж ирлээ.
Аян нь ажилтан, албан хаагчдын дунд эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн үнэ цэнийг түгээх, хамт олны уур амьсгалыг сайжруулах зорилготой юм байна.
Дархан сумын ЗДТГ хамт олон аяны хүрээнд эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, хамт олны уур амьсгалд эерэг өөрчлөлт бий болгох, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно.