
Авилгатай тэмцэх газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Дарханы мэтгэлцээний танхим НҮТББ-аас хамтран Төрийн албан хаагчдад ёс зүй, шударга байдал, авлигаас ангид байх хандлагыг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, харилцан санал солилцох, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн төрийн байгууллагуудын дунд “Төрийн албан хаагчдын мэтгэлцээний тэмцээн”-ийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулна.