
Аж, үйлдвэр эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгт Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж болон төвийн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцож байна.
Өдөрлөгийг эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөллийг оролцогч талуудад зөв байдлаар хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийн үйл ажиллагаа болон төрөөс хариуцлагатай уул уурхайн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг олон нийтэд үнэн зөв, бодит мэдээлэлтэйгээр сурталчлан түгээх, оролцогч талуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгааг албаныхан хэлж байна.