loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗАДГАЙ СПОРТ ТАЛБАЙ "BOOGIE"- ТЭЙ ХАМТ ЗУНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ | HuduuMN

ЗАДГАЙ СПОРТ ТАЛБАЙ "BOOGIE"- ТЭЙ ХАМТ ЗУНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Миний монгол цэцэрлэгт хүрээлэнгийн задгай спортын талбай 3 насны ангиллаар 3х3 тэмцээнээр энэ зуны нээлтээ эхлүүллээ. Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит гадна талбайн 3x3 сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 150 багийн 600 гаруй тамирчид оролцож байна.

Нээлтэд NBA-ийн шилдэг тоглогч, "Сэлэнгэ Бодонс” багийн импорт төвийн тоглогч Демаркус Казинс, довтлон тоглогч Жэй Скрабб болон багийн гишүүд урилгаар оролцлоо.

Спорт талбайд Дархан хотын "Соёл амралтын хүрээлэн"-ийн хамт олноос цэвэр усны цорго хийж хүүхэд багачууддаа бэлэг барьж байна.

Зуны талбай цагийн хязгааргүй спорт сонирхогч хүүхэд бүрд нээлттэй.