Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-д аж ахуйн нэгжийн тооллогыг 5 жилд нэг удаа явуулж байхаар заасны дагуу ААНБ-ын улсын тооллогыг 2026 оны 4 дүгээр сарын 15-наас 5-р сарын 15-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулна.
Энэ удаагийн тооллогын хүрээнд аж ахуй нэгж, байгууллагуудаас статистикийн мэдээ, тайланг цахимаар хүлээж авах нэгдсэн систем нэвтрүүлнэ. Ингэснээр цаг хугацаа хэмнэж, иргэд, ААН болон хүний нөөцөд тулгардаг ачааллыг бууруулах давуу талтай.
Тооллого болохтой холбогдуулан өнөөдөр/2026.04.03 аймгийн Статистикийн хэлтсээс нээлттэй өдөрлөг зохион байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн нягтлан бодогч нарыг хамруулж байна.
Холбогдох байгууллагуудын зүгээс тооллогын бэлтгэл ажлыг хангаж, мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг сайжруулахад онцгой анхаарч байгаа бөгөөд иргэдийг бүртгэлийн мэдээллээ үнэн зөв, шинэчлэн баталгаажуулахыг уриалж байна.
Өмчийн бүх хэлбэрийн ААН, байгууллагууу www.2026.mn цахим хуудсаар мэдээллээ шалгаж, ээлжит тооллогодоо идэвхитэй хамрагдана уу.