Эх нярайн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 149 сая төгрөгийн үнэ бүхий 16 нэр төрлийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх болон нярайн тасагт хүлээлгэн өглөө.
Төрөх тасагт: “Fetal monitor” жирэмсэн үед болон төрөх явцад ургийн зүрхний цохилтыг хянагч монитор- 10 ширхэг,
Эмгэг нярайн тасагт: Сипап аппарат-2, нярайн шарлалт хэмжигч аппарат-2, тарианы автомат шахуурга-5, дуслын автомат шахуурга-5, ньюпамп аппарат-1 ширхэг зэрэг эх нярайд нэн шаардлагатай өдөр тутмын хэрэглээний төхөөрөмжүүд багтсан байна.
Төслийг дэмжсэн аймгийн ИТХ-ын нийт төлөөлөгчдөдөө болон Б.Батхишиг эмч, төлөөлөгчдөө талархал илэрхийлье.