Дархан-Уул аймгийн иргэд, аан-үүдэд Зээлийн батлан даалтын сангийн Төвийн бүсийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор сургалт өдөрлөг зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар ждү-г хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн нөхцөл, тавигдах шаардлага, батлан даалттай зээлд хэрхэн хамрагдах, ямар материал бүрдүүлэх, хүсэлт гаргах дараалал зэрэг асуудлын хүрээнд дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг хүргэлээ.
Зээлийн батлан даалтын сан нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргадаг. Тодруулбал орон сууцны ипотекийн 6 хувийн хүүтэй зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэнд зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргадаг байна.
Тус сангийн төвийн бүсийн тус салбар 2025 онд 1722 харилцагчийн 75,3 тэрбум төгрөгийн зээлд 41,3 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна.
Зээлийн батлан даалтын сангаар зээл авах хүсэлтэй иргэд, аан, жижиг дунд бизнес эрхлэгч та бүхэн ХХААЯ-ны 1 давхарт байрлах Зээлийн батлан даалтын сангаар үйлчлүүлж дээрх сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл авах бүрэн боломжтой.