Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг 21 аймгийн онцгой комиссын гишүүдтэй цахимаар хуралдаж, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдалтай танилцан тус чиглэлээр дараах үүрэг даалгаварыг өглөө.
-Аймаг сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шуурхай батлах
-Иргэдэд цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол өгөх
-Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
-Мөсний баяр болон мөсөн дээрх арга хэмжээг зохион байгуулахгүй байх
-Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
-Салхи шуурга ихтэй хуурайшилт өндөр байгаатай холбогдуулан ой хээрийн гал түймрээс сэргийлэх
-Үерийн далан шуудууг цэвэрлэх, бэхжүүлэх, цасыг цэвэрлэх
-Малын сэг зэмийг устгах
-Шаардлагатай зардлыг орон нутгаас гаргах.
Энэ үеэр аймгийн онцгой комиссоос УОК-оос өгсөн үүрэг даалгаврыг дагаж мөрдөх, биелүүлэх чиглэл өгөв. Мөн Орхон сум, Шарын гол суманд тус бүр 3 сая, Хонгор сум, Дархан сум, Хог тээврийн газарт тус бүр 5 сая төгрөгийн шатахууныг хуваариллаа.
Энэ хавар салхи шуурга ихтэй байх төлөвтэй байгаа тул малчид, мал бүхий иргэд та бүхэн мал бэлчээх хугацааг тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороог бэлтгэх зэрэг цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс авахыг УОК-оос зөвлөж байна.