Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн ажлын хэсэг өнөөдөр /2026.03.04/ ээлжит хуралдаанаа хийлээ.
Хурлаар хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл сонсон, иргэдээс ирсэн гомдол саналыг хүлээн авч хэлэлцэж мөн 2026 оны ажлын хэсгийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Ирэх 5 дугаар сард “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн тайлан, хэрэгжилттэй холбоотой санал, тулгамдаж буй асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанд танилцуулах юм.