loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
10 ӨДРИЙН ДОТОР 10 ТОНН НӨӨЦИЙН МАХЫГ ХУДАЛДАН БОРЛУУЛЖЭЭ | HuduuMN

10 ӨДРИЙН ДОТОР 10 ТОНН НӨӨЦИЙН МАХЫГ ХУДАЛДАН БОРЛУУЛЖЭЭ

2026-03-25

Хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн 102 тонн нөөцийн махны 30 тонныг 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргасан. 

10 өдрийн хугацаанд үхэр- 4,3 тонн, хонь- 3,6 тонн, ямаа- 2,2 тонн нийт 10 тонн махыг худалдан борлуулсан байна.

Нян, бактерийн 5 төрлийн лабораторийн шинжилгээ хийгдсэн чанар, эрүүл аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан махыг Дархан сумын 18 багийн 20 хүнсний дэлгүүрт нийлүүлж байна. 

Нөөцийн махтай холбоотой санал гомдол гараагүй, иргэд сэтгэл хангалуун байгаа талаар аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.