loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЛАА | HuduuMN

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЛАА

2026-03-25

Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ахлан ажиллаж байна. 

 Ажлын хэсгийнхэн Дархан-Уул аймагт ажиллаж бизнес эрхлэгч, ААН, иргэдтэй уулзан зөвшөөрлийн хуулийн нэмэлт, өөрчлөлт, хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой саналыг нь сонслоо. 

Дархан-Уул аймгийн иргэд, бизнес эрхлэгчид хүний нөөцийн хүрэлцээгүй байдлаас үүдэн зөвшөөрөл авахад цаг алддаг тухай, стандартад тавигдах шаардлагууд бодит байдалд нийцэхгүй байгааг, архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нөхцөлийг шинэчлэх зэрэг хуулиас давсан шаардлага тавьдаг нь үйл ажиллагаа эрхлэгчдэд хүндрэлтэй байгааг уламжиллаа. 

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин тавьсан саналыг хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгах чиглэлээр анхааран ажиллахаа илэрхийллээ.