loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
100 ХҮҮХДИЙН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ | HuduuMN

100 ХҮҮХДИЙН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2026-09-09

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 2-р багт 100 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг ашиглалтад орж бяцхан хүүхдүүдээ хүлээн авлаа. 

Цэцэрлэг ашиглалтад орсноор тосгоны хүүхдүүдийн цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж, шинээр 20 гаруй ажлын байр бий болж байна. 

2026-2027 оны шинэ хичээлийн жилд Дархан-Уул аймгийн хэмжээнд төрийн өмчит 32, хувийн өмчит 6, нийт 38 цэцэрлэгт 3600 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. 

33 дугаар цэцэрлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, Боловсролын газрын удирдлага оролцон хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэлээ.