loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗРААС “ЦАХИМ ХӨТӨЧ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗРААС “ЦАХИМ ХӨТӨЧ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2026-09-10

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас иргэд, даатгуулагч, ажил олгогчдод нийгмийн даатгалын талаарх мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг илүү ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор “Цахим хөтөч” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд Цахим хөтөч студиог тохижуулж, нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйлчилгээ, иргэдийн эрх, үүрэг болон холбогдох мэдээ мэдээллийг цахим контент хэлбэрээр иргэдэд хүргэх юм.

Төслийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК санхүүжүүлж, гүйцэтгэгчээр Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл хамтран ажиллажээ. 

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар 1500 гаруй ажил олгогч, 18.000 тэтгэвэр авагч, 24.000 албан даатгуулагч, 4000 сайн дурын даатгуулагчтай. Нийт 34 төрлийн үйлчилгээ үзүүлдгээс 24 үйлчилгээ бүрэн цахимжсан. 

Цаашид цахим хөтчөөр дамжуулан иргэд даатгуулагчид тус байгууллагад заавал биечлэн очих шаардлагагүйгээр нийгмийн даатгалын талаарх түгээмэл асуулт санал, хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөгөөг цаг алдалгүй, цахимаар авах боломжтой