loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
15-Р СУРГУУЛИЙН СУРАГЧИД ШИНЭ СПОРТ ТАЛБАЙГАА ХҮЛЭЭН АВЛАА | HuduuMN

15-Р СУРГУУЛИЙН СУРАГЧИД ШИНЭ СПОРТ ТАЛБАЙГАА ХҮЛЭЭН АВЛАА

2026-09-09

Аймгийн Засаг дарга өнгөрсөн жил Дархан сумын 15-р сургуульд ажиллах үеэр багш, сурагчид спортын талбайтай болох хүсэлт гаргасан. Тэгвэл "Боловсрол-2032" хөтөлбөрийн хүрээнд сургуулийн гадна талбайд хөлбөмбөг, сагс, волейволийн иж бүрэн стандарт талбайг байгуулан ашиглалтад орууллаа. 

ЕБ-ын 15-р сургууль нийт 2150 суралцагчтай. Сурагчид шинэ хичээлийн жилийн баярын өдрөө шинэ талбайгаа баяр дүүрэн хүлээн авлаа. 

Эрхэм дүү нартаа шинэ талбайгаа хайрлан хамгаалж, ариг гамтай хэрэглэн, цэвэр цэмцгэр байлгаарай хэмээн уриалж байна. 

Төслийг дэмжсэн аймгийн ИТХ-ын нийт төлөөлөгчдөдөө хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.