loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
48 УЛИРАЛ ДАРААЛАН А ҮНЭЛГЭЭТЭЙ СУРАЛЦСАН 89 СУРАГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ | HuduuMN

48 УЛИРАЛ ДАРААЛАН А ҮНЭЛГЭЭТЭЙ СУРАЛЦСАН 89 СУРАГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2026-06-09

БС-д суралцах хугацаандаа 12 жил тасралтгүй амжилттай суралцаж 2025-2026 оны хичээлийн жилийн 12-р анги төгсөгчдөөс 48 улирал А үнэлгээтэй төгсөж буй сурагчдаа алдаршуулж, хүндэтгэл үзүүллээ. 

2025-2026 оны хичээлийн жилд ЕБ-ын 12-р ангийг нийт 1784 сурагч төгсөж байна. Эдгээр сурагчдаас ЕБ-ын 18 сургуулийн 89 сурагч 48 улирал дараалан А үнэлгээтэй суралцаж бусдыгаа манлайлан ийнхүү шагнагдлаа. 

Дархан-Уул аймаг жил бүр 48 улирал А үнэлгээтэй суралцаж төгсөж буй сурагчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай бөгөөд бүлийн 5 жилд нийт 369 сурагчдад хүндэтгэл үзүүлсэн байна. Амжилттай суралцсан оюунлаг, хичээнгүй сурагчдадаа цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье