loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ ГАРСАН ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ ҮҮРЭГ  ДААЛГАВАР ӨГЛӨӨ | HuduuMN

ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ ГАРСАН ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

2026-06-09

Улсын онцгой комисс, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдаас ард иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан улсын хэмжээнд үзлэг шалгалт зохион байгуулах албан даалгавар гаргасан. 

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны 5-р сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт ажиллаж Улсын үзлэгийг зохион байгуулах тухай удирдамжийг аймаг орон нутгийн удирдлагууд болон холбогдох албаныханд танилцуулж, үүрэг даалгавар өгсөн. 

Өнөөдөр /2026.06.02/ аймгийн ОК-ын өргөтгөсөн хурал болж ЗГ, УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу: 

- Нийтийн эзэмшлийн зам талбай

- Орон сууцны орц, гарц, хонгил

- Хөдөө аж ахуй, Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газрын орчны аюулгүй байдлыг шалган иргэдэд эрсдэл үүсгэж болзошгүй нөхцөл байдлыг тодорхойлох, илэрсэн зөрчлийг арилгах үүрэг даалгаврыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өглөө. 

Мөн ersdel.e-darkhan.mn аппликейшнээр иргэдээс мэдээлэл хүлээн авна. Иргэдээс ирүүлсэн хүсэлт мэдээллүүдийг АОК хүлээн авч эрэмбэлж үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Өнөөдрөөс цэцэрлэгийн хүүхдүүд амарч эхэлсэнтэй холбоотой бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж ахуй, орчны аюулгүй байдлыг хангах, амралт зугаалгаар явахдаа орчны болон хоол хүнсний аюулгүй байдлыг хангахад эцэг эх, асран хамгаалагчид хүн бүр анхаарч ажиллахыг аймгийн ОК-оос уриалж байна. 

Аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй эрсдэлийг илрүүлэх, бууруулах, арилгах арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ.