loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
9-Р СУРГУУЛИЙН СУРАГЧДАД 🖥️ИЖ БҮРЭН 15 ШИРХЭГ КОМПЬЮТЕРЭЭР БЭЛЭГ БАРИЛААс | HuduuMN

9-Р СУРГУУЛИЙН СУРАГЧДАД 🖥️ИЖ БҮРЭН 15 ШИРХЭГ КОМПЬЮТЕРЭЭР БЭЛЭГ БАРИЛААс

2026-09-09

Дархан хотноо хэрэгжиж буй "Crystal Residence" төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй “Проджи” ХХК-ны хамт олноос хичээлийн шинэ жилийн босгон дээр Дархан сумын 9-р сургуульд орчин үеийн өндөр үзүүлэлт бүхий иж бүрэн 15 ширхэг компьютерыг хүлээлгэн өгч бэлэг барилаа. 

Уг төслийн хамт олон өнгөрсөн онд Дархан сумын 4 болон 1-р сургуульд тус бүр 20 ширхэг компьютерыг мөн хүлээлгэн өгч байсан юм. Ийнхүү 3 дахь удаагаа 1-рт хүүхэд гэсэн аймгийн нэгдсэн бодлого уриалгыг дэмжин хамтран ажиллаж байна.

Боловсролын салбарт оюуны хөрөнгө оруулалт хийж буй "Проджи " ХК-ны хамт олондоо нийт хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье