loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД САНАЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ БАЙНА | HuduuMN

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД САНАЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

2026-04-02

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн зөвлөгөөн үргэлжилж байна. Зөвлөгөөний хүрээнд Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа Дархан сумын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, цаашдын зорилт, төлөвлөгөөг танилцуулж байна. 

Төлөөлөгчид сумын төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдэд хүрч буй бодлого, шийдвэрийн хэрэгжилт, дэд бүтэц болон нийтийн аж ахуйн чиглэлээр хийгдэж буй ажлуудын үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлж, цаашид анхаарах асуудлуудыг хөндөн ярьлаа.

Тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх хүрээнд санал, зөвлөмж гаргаж, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлогын хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн саналуудыг дэвшүүллээ.