loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА | HuduuMN

ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

2026-04-02

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагт Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохио орон даяар дуугардаг уламжлалтай. 

Энэ дагуу өнөөдөр буюу 3 дугаар сарын 26-ны 16:00 цагт аймгийн хэмжээнд дуут дохио дуугарч, бэлэн байдлын дадлага сургууль явагдлаа.

Дадлага сургуульд аймгийн хэмжээнд 104 байршилд иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын албан хаагчид заавар зөвлөмжийн дагуу аюулгүй талбайд гарч, дадлага сургуульдаа идэвхтэй оролцлоо. 

Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж улсын хэмжээнд, тэр дундаа манай бүс нутагт өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ бол бид гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, байнгын бэлэн байдлаа хангах зайлшгүй шаардлага байгааг сануулж буй хэрэг юм.

Энэхүү байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө бид мэдлэгтэй, бэлтгэлтэй байх нь хохирлыг хамгийн багаар давах цорын ганц арга юм.