loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЛБАН БАЙГУУЛЛАГА, ААНБ-ЫН ХАЯГЖИЛТЫГ КИРИЛЛ БОЛОН ҮНДЭСНИЙ БИЧГИЙН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭХ АЯН”-Д УРЬЖ БАЙНА | HuduuMN

АЛБАН БАЙГУУЛЛАГА, ААНБ-ЫН ХАЯГЖИЛТЫГ КИРИЛЛ БОЛОН ҮНДЭСНИЙ БИЧГИЙН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭХ АЯН”-Д УРЬЖ БАЙНА

2025-10-15

#Дархан хотын 64 жилийн ойг тохиолдуулан “СОЁЛ ТҮГЭЭЕ” уриан дор зохион байгуулагдаж буй “Соёлын орон зай бидний орчин” бүтээлч аяны хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын хаягжилтыг кирилл болон үндэсний бичгийн стандартад нийцүүлэх #аяныг 2025.10.03-наас 2025.11.03-ны хооронд аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Тус аяныг:

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Дархан салбар 

Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Дархан-Уул аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс

Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аянд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж, ахуйн нэгжүүд хамрагдана. 

Байгууллага, аж ахуйн, нэгж байгууллагын материалыг явуулахдаа тайлан, фото зураг болон 5 минутаас хэтрэхгүй видео танилцуулга /МР4. МРG/ форматыг ашиглаж мэдээлэл бэлтгэн ирүүлэх бөгөөд материалыг Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын мэргэжилтэн dogibat23@gmail.com хаягаар 2025 оны 10 дугаар сарын 03-наас 30-ны өдрийн дотор хүлээн авна.

Холбоо барих утас: 9191-4497, 9940-6393

Байгууллага, аж ахуйн, нэгж байгууллагуудаас тус аяны хүрээнд хийсэн ажлын тайланг хүлээн авч шилдэг 3 материалыг зохион байгуулагч байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг шалгаруулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүргүүлнэ. 

Улсын хэмжээнд шилдэг 3 байгууллага шалгаруулах бөгөөд Шагналын сан 10,000,000 /Арван сая/ төгрөг.

АЛБАН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫГ ТУС АЯНД ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.