Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ суурьшлийн бүс буюу 14 дүгээр багт “Аминхолбоо” өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг барьж, өнөөдөр /2026.05.30/ ашиглалтад хүлээлгэн өглөө.
“Аминхолбоо” ӨЭМТ нь 13, 14, 16 дугаар багийн нийт 17,793 иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Тус төвийн шинэ өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор 14 дүгээр багийн 8,000 гаруй иргэд эрүүл мэндийн үйлчилгээг оршин суугаа газрынхаа ойролцоо, илүү хүртээмжтэйгээр авах боломж бүрдлээ.
Өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын гишүүн асан Б.Баттөмөр, аймгийн удирдлагууд болон барилгын ажлыг хугацаанд нь гүйцэтгэсэн "Нижуна" ХХК-ий хамт олонд нийт Дарханчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хуучин ӨЭМТ-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл шинэ хуучин 2 байранд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.